Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Гадаад паспорт шинээр олгох PDF Хэвлэх И-мэйл

Гадаад паспорт шинээр олгох

ЕКГ-ын тойрогт байнга оршин суугаа Монгол Улсын иргэн гадаад паспортаа ямар нэг шалтгаанаар алдаж vрэгдvvлэх, гэмтээх, паспортын хуудас дуусах, дахин сунгах боломжгvй болох, түүнчлэн 2002 оны 11 сараас өмнө олгогдсон буюу хуучин гадаад паспорттой  тохиолдолд Е серийн буюу үндэсний энгийн гадаад паспорт шинээр олгож болно.

Гадаад паспорт шинээр авахын тулд дараахь бичиг баримтыг бvрдvvлж, ЕКГ-т шуудангаар илгээх, эсхүл өөрийн биеэр авчирна:

1.Гадаад паспорт авах тухай хүсэлтээ илэрхийлсэн ЕКГ-ын нэр дээр гаргасан өргөдөл (Өргөдлийг хэрхэн бөглөх заавартай сайтар танилцана уу)

“Гадаад паспорт шинээр авах тухай өргөдөл” ( татаж авах)

“Гадаад паспорт шинээр авах тухай өргөдлийг бөглөх заавар” ( татаж авах)

2.“Гадаад паспорт шинээр авах мэдүүлэг”-ийг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөн хавсаргах (Мэдүүлгийг хэрхэн бөглөх заавартай сайтар танилцана уу)
“Гадаад паспорт шинээр авах мэдүүлэг” ( татаж авах )
“Гадаад паспорт шинээр авах мэдүүлгийг бөглөх заавар” ( татаж авах )

3.Паспортаа алдаж үрэгдүүлсэн тохиолдолд үүнийг магадласан цагдаагийн байгууллагын тодорхойлолт

4.Гэмтсэн, хуудас дууссан, дахин сунгах зайгvй болсон тохиолдолд цаашид ашиглах боломжгvй болсон тухайн паспортын хуулбар

5.Иргэний vнэмлэх эсхүл төрсний гэрчилгээний хуулбар

6.АНУ-д хэрэглэж байгаа бичиг баримтийн хуулбар

7.Насанд хүрээгүй хүүхэд паспорт авах гэж байгаа бол эцэг эхийн аль нэгнийх нь гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхний хуулбар  

8.Дөрвөн хувь өнгөт зураг /зураг нь 3.5 x 4.5 см хэмжээтэй, сүүлийн 6 сарын дотор авахуулсан, цагаан дэвсгэртэй, малгай, алчуур, нүдний шилгүй, эгц урдаасаа харсан, чих, духны хэсэг ил гарсан, зурагнаас буулгаагүй, дүрэмт хувцасгүй авахуулсан зураг байх ёстой/

9.Паспортын vнэ, үйлчилгээний төлбөр 65.00 ам.доллар бөгөөд төлбөрийг зөвхөн Money Order-оор авна.

10.Хүсэлт гаргагч нь ЕКГ-т өөрийн биеэр хүрэлцэн ирэх боломжгүй бол эдгээр бүрдүүлбэр бичиг баримт, материалыг баталгаат шуудангаар илгээх хэрэгтэй.

Шуудангаар илгээх тохиолдолд шууданг:
Consulate General of Mongolia in San Francisco
465 California Street,
Suite 200, San Francisco, CA 94104 гэсэн хаягаар илгээж, паспортын үнэ, үйлчилгээний төлбөр болох 65 ам.долларын Money order, түүнчлэн паспортыг буцаан авахад шаардагдах шуудангийн төлбөрийг төлсөн, хүлээн авах хаяг бүхий дугтуйг дотор нь хийнэ.

Тайлбар: ЕКГ гадаад паспортыг өөрөө шууд олгодоггүй бөгөөд хүсэлт гаргагчаас ирүүлсэн материалыг баталгаат шуудангаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлдэг. Хүсэлт гаргасан иргэнд гадаад паспорт олгох эсэх асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий газар материал хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэдэг бөгөөд олгох тохиолдолд паспортын бичилтийг хийж, баталгаат шуудангаар ЕКГ-т ирүүлдэг. ЕКГ уг паспортыг тамга, гарын үсгээр баталгаажуулж, хүсэлт гаргагч иргэнд олгоно. Энэ процедурын ажлаас шалтгаалж шинээр паспорт авахад дунджаар 3 хүртэлх сарын хугацаа шаардагддаг болно.

Вашингтон дахь ЭСЯ-ны үйл ажиллагааны туршлагаас үзэхэд хүсэлт гаргасан иргэд шинэ паспорт захиалсны дараагаар 3-6 сар, эсхүл жил хүртэл хугацаагаар хүлээж байгаа практик байна. Энэ нь дараахь тодорхой шалтгаанаас үүдэлтэй байна:

1.Гадаад паспорт шинээр авах мэдүүлгийг буруу, эсхүл дутуу бөглөсөн байдаг. Ихэвчлэн ургийн овгоо бичдэггүй. Монгол Улсын иргэний үнэмлэх аваагүй хүмүүсийн хувьд өөрсдийн ургийн овгоо /Боржигон, Тайж, Хөх морьт зэрэг/ мэдэхгүй тохиолдол гарч байна. Энэ тохиолдолд паспорт мэдүүлж буй иргэн өөрийн эцгийн овгийг авч явдаг гэдгийг сануулая.
2.Мэдүүлэгтээ өөрийн регистрийн дугаарыг андуурч бичих, Монгол Улсад өөрийн ойр дотны хүний холбоо барих хаяг, утасны дугаарыг бичээгүй тохиолдол гардаг.
3.Өөрийн оршин суугаа хаягийн тодорхойлолт буруу байх. Мэдүүлэгтээ АНУ-д болон Монгол Улсад оршин суугаа байнгын хоёр хаягийг бичих нь зүйтэй.
4.Буцах дугтуйн дээрх хаяг зөрсөн, иргэд тухайн хаяг дээрээ байхгүй байх, нүүх, шилжих тохиолдол гардаг зэрэг шалтгаантай холбоотой тул Та шинэ паспортын материалаа бүрэн, үнэн зөвөөр бөглөхийг анхаарна уу.

Хуучин паспорт алга болсон тохиолдолд шинэ паспорт дээр АНУ–ын виз шилжиж тавигдахгvй бөгөөд, паспорт өөрчлөгдсөнтэй холбогдон визийн ямар нэг зөрчил байсан бол тэр нь хамт алга болохгvй гэдгийг анхаарах нь зvйтэй. Алдагдсан, эсхүл гэмтсэн паспорт олон улсад хvчингvй болж зарлагдах учир дахин ашиглах боломжгvй гэдгийг анхаарна уу.

 

 

 

Холбоос